Арван жил саатсан Түлэнхийн төвийн барилгад Улсын комисс ажилласан ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна

Арван жил саатсан Түлэнхийн төвийн барилгад Улсын комисс ажилласан ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна

Арван жил саатсан Түлэнхийн төвийн барилгыг гуравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна хэмээн албаныхан өмнө нь мэдээлж байсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 11-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилгын гүйцэтгэлийн явцтай танилцсан талаар бид мэдээлж байв.

Улсын комисс хэзээ хүлээн авах талаар дөрөвдүгээр сард албаны эх сурвалжаас тодруулахад “Барилгын ажил үндсэндээ дууссан. Өнгөрсөн сард Улсын комисс гүйцэтгэлийн ажилтай танилцсан бөгөөд гадна талбайн тохижилтын зарим ажлыг гүйцээх 14 хоногийн хугацаа өгсөн. Уг ажил дууссаны дараа тун удахгүй ашиглалтад орно” гэсэн хариултыг өгч байсан юм. Гэвч одоог хүртэл Түлэнхийн төв ашиглалтад ороогүй байна. Бид учир шалтгааныг нь албаны эх сурвалжаас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.