Аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас барсан.
Тэгвэл өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Моносын ... тоотод бага насны гурван хүүхэд, насанд хүрсэн гурван хүн угаарын хийнд хордож, Яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хүргэгдсэн байна. Хордсон иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд өчигдөр /2019.10.07/ эмнэлэгт хандсан, хордсон иргэдэд гүйлгэх шинж тэмдэг давхар илэрч эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.