СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Траст трейд ХХК" хугацаан дууссан барааны шошгыг сольж  худалдаанд гаргасан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Траст трейд ХХК" хугацаан дууссан барааны шошгыг сольж худалдаанд гаргасан байжээ

Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу "Траст трейд ХХК"-ийн Орхон аймаг дахь салбарт тус аймгийн МХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
 
Шалгалтаар:
 
- Хадгалах хугацаа дууссан,
- Чанар, аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүнийг дахин савлаж,
-Шошгын мэдээллийг сольж засварлан худалдаанд нийлүүлсэн зөрчил илэрчээ.
 
 
Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд хордлогот өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.