Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж "Иргэдэд олгож байгаа орон сууцны зээлийг арилжааны банкуудаас худалдаж авдаг Монголын ипотекийн корпорац /МИК/хүүгийн ашиг олоод байна. Энэ корпорац хүүгийн ашиг олоогүй байсан бол одоогийн олгож байгаа 6 хувийн хүүг багасгах боломжтой" гэсэн.
МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулахдаа "Манай компани банк, санхүүгийн салбарын олгосон ипотекийн зээлийг худалдаж авдаг. Уг зээлийг худалдаж авдаг зорилго нь орон сууц санхүүжилтийн тогтолцоон дээр иргэд ипотекийн зээлийг хүсэхэд санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох зорилготой. Үндсэн үйл ажиллагаа нь зээл худалдан авах. Ингэхдээ хоёр төрлийн худалдан авалт хийдэг.
Нэгдүгээрт, зээлийг буцаахгүй нөхцлөөр худалдаж аваад багцалж ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг.
Хоёрдугаарт, буцаах нөхцөлтэй зээлийг худалдаж аваад бэлэн мөнгийг арилжааны банкны системд олгодог. Энэ эх үүсвэрээр банкууд цаашид ипотекийн зээл олгох боломжтой" гэжээ.
Мөн ипотекийн зээлтэй холбоотой эрсдэлүүдийг хэрхэн хаадаг талаар Орон сууц санхүүжилтийн корпорацийн Эрсдэлийн удирдлагын газрын захирал С.Амарсайхан "Санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэл байдаг. Зээлдэгч маань цаг хугацаандаа зээлээ төлөхгүй байх нь санхүүгийн эрсдэлд оруулдаг. Улмаар харилцагч банкууд маань асуудалд орох зэрэг эрсдэл бий" гэжээ.
Энэ бүх эрсдэлийг Монголын Ипотекийн корпораци хаадаг байдаг.
ВИДЕО: