Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр 2021 онд гадаадын хөрөнгө оруулалттай 92 ХХК шинээр бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оноос 21-ээр буюу 30 хувиар өссөн үзүүлэлт байна.
Харин өөрийн хөрөнгө оруулалтын урсгал өмнөх оны мөн үетэй харьцуулбал 171 сая ам.доллароор бага гарчээ. Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын дийлэнхийг бүрдүүлдэг “ОюуТолгой”-н хөрөнгө оруулалт 0.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 100 орчим сая ам.доллароор буурсан байна.