Б.Гантулга: Орон сууцны хүүг бага байлгахын тулд МИК байгуулагдсан /ВИДЕО/

Б.Гантулга: Орон сууцны хүүг бага байлгахын тулд МИК байгуулагдсан /ВИДЕО/

Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан иргэдэд олгож байгаа орон сууцны зээлийг арилжааны банкуудаас худалдаж авдаг Монгол импотекийн корпорац /МИК/хүүгийн ашиг олоод байна. Энэ корпорац “хүүгийн ашиг олоогүй байсан бол” одоогийн олгож байгаа 6 хувийн хүүг багасгах боломжтой гэсэн мэдэгдлийг хийсэн.

ВИДЕО: 

Харин энэ талаар МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга 25 телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Шадар сайд С.Амарсайханы энэхүү мэдээлэл худал ташаа мэдээлэл хэмээгээд МИК-ийн үйл ажиллагаа 2006 оноос хойш Монголд орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор олон арилжааны банкууд хамтарч бий болгосон байгууллага. Нөгөө талаар 2015 онд IPO хийгээд олон нийтэд нээлттэй болсон байгууллага болсон. Үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дагуу үнэт цаас гаргадаг санхүүгийн мэргэшсэн байгууллага” юм гэжээ. Мөн тэрээр, “өмнө нь МИК байхгүй үед арилжааны банкууд орон сууцны зээлийг өөрийн эх үүсвэрээр олгож байсан үе бий. Товчхондоо, энэ корпорац байгуулагдаагүй үед арилжааны банкууд ипотекийн зээлийг олгож байгаагүй гэсэн үг. Учир нь хүү, өртөг өндөр байсан. Иймд орон сууцны зээлийг хүртээмжтэй, бага хүүтэй олгохын тулд хоёрдогч зах зээл дээр ажилладаг санхүүгийн байгууллага хэрэгтэй юм байна гэсний үндсэн дээр МИК байгуулагдсан” гэжээ.




Өнөөдөр туулай өдөр

50 минутын өмнө