Дархан-Улаанбаатар чиглэлд маргаашаас өдрийн цагаар нэмэлт галт тэрэг явж эхэлнэ

Дархан-Улаанбаатар чиглэлд маргаашаас өдрийн цагаар нэмэлт галт тэрэг явж эхэлнэ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "УБТЗ ХНН-ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцевд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьжээ. Хүсэлтийн дагуу маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гарагаас эхлэн Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр болсон байна. Галт тэрэг УБ өртөөнөөс 8:50 цагт хөдөлж, Дархан өртөөнд 13:17 цагт ирэх бол Дархан өртөөнөөс 14:07-д хөдөлж, УБ өртөөнд 19:00 цагт очих аж.