Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд Өмнөговь аймгийн хилийн боомтуудад ажилласан.
Тодруулбал, Тэрбээр Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтод ажилласан бөгөөд үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, зургаан сарын туршид гацсан экспортыг энэ сардаа багтаан явуулах зорилготой байсан юм. Тэгвэл БНХАУ-ын тал энэ сардаа багтаан тус боомтыг нээнэ гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Зургаан сар орчим хаагдаад байсан Шивээ хүрэнгийн боомтыг энэ сардаа багтаан нээхээр болсон гэдгээ БНХАУ-ын талаас дипломат шугамаар мэдэгдсэн. Энэ нь бидний энэ удаагийн томилолтын хамгийн том үр дүн байлаа.
6 сар гацсан МУ-ын 2 дахь том боомт болох Шивээхүрэн хилийн боомтыг энэ сардаа багтаан нээхээр болсныг БНХАУ-ын талаас дипломат шугамаар мэдэгдсэн нь томилолтын хамгийн том үр дүн байлаа...? pic.twitter.com/t7NKCHgVD4
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) April 18, 2022
Хоёрдугаарт, Гашуун сухайтын боомт дээрх халдвар хамгааллын дэглэмийг шинэ шугмаар сахиулах дэглэмд шилжлээ. Өөрөөр хэлбэл бөмбөлөг тээврийн багуудыг халдвар хамгааллыг дэглэмийг өндөр хэмжээнд сахиулахын тулд харуул хамгаалалтыг дотоодын цэрэг, цагдаа, хилийн цэргийн анги нэгтгэлүүдийг татан төвлөрүүлж, зохион байгуулж эхэлж байна. Үүний үрд дүнд гараад коронавирусийн халдвар илрэхгүй байх тохиолдолд нүүрсний тоог долоо хоног бүр нэмээд явна гэдэг саналаа Өвөрмонголын боомтын захиргааны зүгээс мэдэгдсэн. Өчигдөр гэхэд 60 автомашин нэмэгдүүлсэн. Хятадын талын шаардлагыг биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сахиулаад явбал экспорт хуучин хэвэндээ ороход ойрхон байна. Мөн Хангийн боомт дээр БНХАУ-ын талаас нүүрс тээвэрлэлтийг дахин 30 автомашинаар нэмэгдүүлье гэдэг зүйлийг хэлсэн. Энэ бүхний шалтгаан нь сүүлийн өдрүүдэд монголын талаас халдвар хамгааллын дүрэм журмаа сайтар сахиулж байгааг үнэлж, экспортыг нэмэгдүүлж байна гэдгээ хэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бүгд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, төр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах нь үр дүнд хүрнэ гэдгээ ярилцсан" гэлээ.