Нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 25 хувиар өсжээ

Нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 25 хувиар өсжээ

Үндэсний статикстинийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын мөнгө, зээлийн статистик мэдээллийг танилцууллаа. 2022 оны гуравдугаар сард мөнгөний нийлүүлэлт 26.4 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 993.8 тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.5 их наяд төгрөг буюу 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Зээлийн өрийн үлдэгдлийн  52 хувь нь иргэдийнх, 48 хувь нь байгууллагынх байна.

ҮЗЭХ: