ҮСХ: Махны үнэ өнгөрсөн жилээс 16 хувь, бензин шатахууны үнэ 55 хувиар өсжээ

ҮСХ: Махны үнэ өнгөрсөн жилээс 16 хувь, бензин шатахууны үнэ 55 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.

2022 оны гуравдугаар сард Монгол Улсын инфляц 14.4 хувь гарчээ. Инфляц өсөхөд хамгийн их нөлөөг үзүүлсэн 10 бараанд:

  • Бензин(А-80)-0.9 хувиар өсөж 2292 төгрөг
  • Хонины мах, ястай-0.8 хувиар өсөж 12,585 төгрөг
  • Бензин(А-92)-0.8 хувиар өсөж 2381 төгрөг
  • Дизелийн түлш-0.7 хувиар өсөж 3122 төгрөг
  • Түлшний мод-0.4 хувиар өсөж 6314 төгрөг
  • Гуанзны хоолны үнэ-0.3 хувиар өсөж 7398 төгрөг
  • Үхрийн мах, ястай-0.2 хувиар өсөж 14,255 төгрөг
  • Гурилан боов-0.2 хувиар өсөж 3934 төгрөг
  • Цагаан будаа-0.2 хувиар өсөж 4381 төгрөг
  • Алим-0.2 хувиар өсөж 7851 төгрөг болсон нь инфляцад голлон нөлөөлжээ.

ҮСХ

Энэхүү 10 бараа нийт инфляц өсөлтийн 32.6 хувийг тайлбарлаж байна. Инфляц 14.4 хувь болоход:

  • Мах махан бүтээгдэхүүний үнэ жилийн 16.6 хувь өссөн буюу инфляцад 1.6 нэгж хувь
  • Бензин шатахууны үнэ жилийн 55 хувиар өсөж инфляцад 2.4 нэгж хувь болж нөлөөлжээ.

ВИДЕО: