Монгол эмч нар анх удаа хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс засал хийлээ

Монгол эмч нар анх удаа хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс засал хийлээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний Мэс Заслын тасагт хэвтэн эмчлүүлж зургаан настай хүүхдэд Монгол эмч нар мэс ажилбар хийж амь насыг нь авран хамгаалсан байна.

Тодруулбал, зүүн бөөрний тэвшний чулуу оноштой 6 настай хүүхдэд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон ЭХЭМҮТ-н эмч нар хамтарч арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийж, бөөрийг дурандаж чулууг бутлан авах(PCNL) мэс заслыг амжилттай хийжээ.