Хувийн мэдээллээ нууцалснаар ямар эрсдлээс СЭРГИЙЛЭХ вэ

Хувийн мэдээллээ нууцалснаар ямар эрсдлээс СЭРГИЙЛЭХ вэ

Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "Хөвсгөл аймгийн иргэн Б нь Улаанбаатар хотод түр ирээд байхдаа АТМ-ээс мөнгө авахаар зогсож байхад нь үл таних хүн хүрч ирээд, "Сургалтын төлбөр гэрээс шилжүүлж байгаа юм. Та дансаараа аваад гаргаад өгөөч" гэж гуйсны дагуу картаа хэрэглүүлсэн. Үүнээс болж данснаасаа 500 мянган төгрөг алдаж цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа" гэжээ. 

Тэгвэл дээрх байдалд орохгүйн тулд хувийн мэдээллээ нууцалж, бусдад өөрийн төлбөрийн картыг хэрэглүүлэхгүй байхыг Хаан банкнаас анхааруулж байна. 

Тухайлбал, залилагчид АТМ-ээр үйлчлүүлэхээр зогсож буй танихгүй нэгнийг гуйн данс руу нь шилжүүлж мөнгөө аваад ул мөрөө баллан арилж өгнө. Эсвэл таны банкны нэвтрэх нэр, нууц үгийг сэргээхээр, гар утсандаа ирсэн кодыг хэлээд өгөөч гэж гуйна. Танд хэлэхдээ “зүгээр л нэг код”, “миний утас болдоггүй” гэх зэргээр мэдэн будилна. Банк зөвхөн таныг нууц үгээ солих хүсэлт гаргасан, мэдээллийн тохиргоо өөрчлөх тохиолдолд л баталгаажуулан нэг удаагийн нууц үгийг гар утас, и-мэйл хаягт тань илгээдэг гэдгийг хэзээд санаарай. Тиймээс тус кодыг өөрөөсөө өөр хэнд ч, хэзээ ч хэлж болохгүй гэж сануулдаг юм шүү.

Илүү дэлгэрэнгүй сэрэмжлүүлэг мэдээллийг ЭНД дарж уншина уу.