"Үнээ өсгөж байгаа "Өгөөж", "Талх чихэр" компанийн бүтээгдэхүүнүүдээс татгалзах уриалга"-ийг зарим иргэн гаргажээ

"Үнээ өсгөж байгаа "Өгөөж", "Талх чихэр" компанийн бүтээгдэхүүнүүдээс татгалзах уриалга"-ийг зарим иргэн гаргажээ

Орос Украины нөхцөл байдал, БНХАУ-ын хил хаалттай байгаа байдлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал үүсээд байгаа энэ үед манай зарим үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэт нэмж байгаа тул иргэд тэднээс худалдан авалт хийхээс татгалзах "уриалга" гаргажээ.

Тодруулбал иргэдийн зүгээс “Үндэсний үйлдвэрлэгчид биднийг бодохгүй байхад бид яагаад тэдний бүтээгдэхүүнийг худалдаж авах ёстой гэж. Өгөөж, Талх чихэр, Жинтуул ХХК” гэхчлэн үнээ өдөр өдрөөр нэмж буй үндэсний үйлдвэрлэгчдээс татгалзах хэрэгтэй" гэжээ. Харин нөгөө талаас гурил, цахилгааны үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан үнээ нэмэх шаардлагатай байгаа тухай зарим аж ахуйн нэгжүүд мэдэгджээ.