БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс 2022 онд Хятадад нийлүүлэх коксжих нүүрс, зэсийн экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс 2022 онд Хятадад нийлүүлэх коксжих нүүрс, зэсийн экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Монгол Улс уул уурхайн салбараа тэлж, тээврийн сүлжээ хөгжүүлснээр 2022 онд коксжих нүүрс, зэс зэрэг Хятадад нийлүүлэх түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар тус улсын Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал хэллээ.  

Монгол бол Хятадад нүүрс, зэсийн баяжмал зэрэг металлургийн гол нийлүүлэгч бөгөөд экспортын дийлэнх хувь нь ачааны машинаар дамжин экспортлогддог. 2021 онд тус улс цар тахлаас үүдсэн хилийн хязгаарлалтын улмаас хуурай замын боомтоос Хятад руу ачаа тээвэрлэхэд ложистикийн ноцтой асуудалтай тулгарсан.

Харин энэ онд гурван төмөр замын шугамыг ашиглалтад оруулахаар зорьж байгаа бөгөөд уул уурхайн салбарыг цоо шинэ шатанд гаргахаар төлөвлөж байна хэмээн О.Батнайрамдал “S&P Global Commodity Insights” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тус улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх долдугаар сард ашиглалтад орох юм. Харин Зүүнбаян-Ханги/Мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сард эхэлсэн бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулах аж.

Эх сурвалж: SPGlobal