ДЭЛХИЙН БАНК: Энэ онд Оросын эдийн засаг 11 хувиар, Украиных 45 хувиар агшина

ДЭЛХИЙН БАНК: Энэ онд Оросын эдийн засаг 11 хувиар, Украиных 45 хувиар агшина

Дэлхийн банкнаас энэ онд ОХУ-ын эдийн засаг 11 хувиар, Украиных 45 хувиар тус тус агшина гэж мэдэгдэв.    

Мөн тус банкнаас Украин тэсэж үлдэхийн тулд их хэмжээний санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай гэсэн байна. Дэлхийн банкнаас ОХУ Украин руу дайрснаас хойш нэг тэрбум ам.долларын тусламжийг Украинд үзүүлсэн юм. Дахин хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэх амлалт өгчээ. Украин наран цэцгийн тос, буудай экспортлогч орнуудын нэг боловч дайны улмаас экспорт зогсжээ. Тус улс нийт 44 сая хүн амтай. Дайны улмаас хүн амын ¼ нь гэрээ орхин дүрвэжээ.   

ОХУ-ын тухайд дэлхийн олон орон эдийн засгийн хориг арга хэмжээ авсан тул энэ онд эдийн засаг нь 11 хувиар агших тооцоо хийсэн байна.   

Дэлхийн банк энэ онд эдийн засаг нь агших орнуудаар Киргиз, Беларусь, Молдав, Тажикистаныг нэрлэжээ. ОХУ-ын эхлүүлсэн дайн Зүүн Европ, Төв Азийн орнуудад цар тахлаас ч илүү хүчтэй нөлөөлнө гэж тус банк дүгнэсэн байна.