Өнгөрсөн аравдугаар сард Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5.2 хувиар өснө гэж таамаглаж байсан. Тэгвэл өчигдөр/2022.04.05/ нийтэлсэн тайланд уг тоог 2.5 хувь болгон бууруулжээ.
Сөрөг хувилбараар Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд гаднын зарим хүчин зүйлийн нөлөөгөөр 0.7 хувь хүртэл буурч магадгүй гэж тайланд дурджээ. Үүнд Украины нөхцөл байдлын улмаас импортын хүнс, түлш, бордооны үнэ нэмэгдсэн, мөн COVID-19 цар тахлын нөлөөгөөр хилийн хязгаарлалт удаан үргэлжилж буй нь нөлөөлж байгаа аж.
Гэхдээ Монголын хамгийн том зэсийн уурхай бүрэн ашиглалтад орсноор 2023-2024 онд Монгол Улсын эдийн засаг 6-аас дээш хувиар өсөх төлөвтэй байгаа талаар тайланд дурджээ.
Эх сурвалж: Хinhuanet