Л.Эрдэнэчимэг:  Бэнз аваад бэнз нэртэй болсон. Одоо тесла нэр өгөх болов уу

Л.Эрдэнэчимэг: Бэнз аваад бэнз нэртэй болсон. Одоо тесла нэр өгөх болов уу

2012-2016 оны хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдож, багагүй хэл ам дагуулдаг байсан Монос группын эзэн гэдэг Л.Эрдэнэчимэг “Tesla” маркын цахилгааны автомашинтай болсон тухайгаа өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. Өмнө тэрээр “Бэнз- S500″ маркын авто автомашинтай болсон тухайгаа  твиттэртээ жиргэж цахим хуудсаар нэг шоглуулаад авсан. Тухайлбал тэрээр “Бенз S500″ чинь үнэхээр догь машин юм. Гражинд орохдоо өөрөө замаа сканнердаад орчихдог. Дээрээс нь домакрат байдаггүй ээ. Яагаад гэж асуухад дугуй солих шаардлагагүй” гэж байсан удаа бий.

Тэгвэл энэ удаа тэрээр “За, ТЕСЛА авчихлаа. Ногоон дугаартай боллоо. Дугаарын хязгаарлалтгүй, бас 1-р эгнээгээр явна, агаарын бохирдол гаргахгүй. Бэнз аваад бэнз нэртэй болж билээ. Одоо тесла нэр өгөх болов уу?” гэжээ.