ВИДЕО: Нэг л өссөн бол буудаггүй юанийн ханш 500 төгрөгт хүрлээ

ВИДЕО: Нэг л өссөн бол буудаггүй юанийн ханш 500 төгрөгт хүрлээ

Манай улс ам.долларын хомстолд орж, ханш нь хэдийнээ 3000 хол даваад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор бусад валютын ханш ч түүхэнд байгаагүйгээр хурдацтай өсч эхэлжээ. Тодруулбал, тавхан хоногийн өмнө 445 төгрөгийн ханштай байсан юань өнөөдөр "Найман шарга" төв дээр 498 төгрөг болтлоо өсжээ. Ханшийн өсөлт арилжааны банканд ч адилхан байна. Тодотговол, арилжааны банкнуудад юань 492-494 төгрөгийн ханштай байна.  

ВИДЕО:

Валютын ханш огцом өсөж байгаагийн шалтгааныг валютын ченж нар "Монголбанк 5-6 сарын валютын нөөцтэй гэж мэдэгдэж байгаа ч зах зээл рүү валют гаргахгүй байгаагаас шалтгаалаад хомстол үүсэж, цаашлаад бусад валютын ханшинд ч нөлөөлж байна. Гэвч үүнийг иргэд "Найман шарга"-ын ченж нар үнэ өсгөлөө гэх мэтээр буруу ойлгоод байх юм. Өнөөдөр энэ тухай хэлж ярихаар маргааш Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт мэргэжлийн байгууллагаас нь ирж бидэнд дарамт шахалт үзүүлэх тохиолдол их байна. Валют хангалттай нийлүүлэгдвэл бид ч бас ажлаа чөлөөтэй хийх боломж бүрдэхээр байна" хэмээн учирлаж байлаа. Мөн БНХАУ-д ам.долларын ханш унаж байгаа нь манай улсад нөлөөлж, юань өсөж байна хэмээн тайлбарласан. 

Нэгэнт өссөн юанийн ханш манай улсад тэр бүр хурдан унадаггүй, ер нь суларч байсан удаагүй гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Ямартай ч хаданд гараад байсан долларын араас юанийн ханш огцом өсөж эхэлсэн нь ард иргэдийн амьдрал дарамт болох магадлал өндөр байна.