Тарваган тахал өвчний эрсдлийг бууруулах дадлага, сургуулилт зохион байгуулжээ

Тарваган тахал өвчний эрсдлийг бууруулах дадлага, сургуулилт зохион байгуулжээ

2019 оны 09-р сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан “Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах” дадлага сургуулилалтыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, Монгол улсын шадар сайдын А/08 тушаал, Эрүүл мэндийн сайдын 508 тоот тушаалын дагуу салбар хоорондын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх арга хэмжээнд дадлагажихад чиглэсэн танхимийн сургалт, ширээний дасгал, тарваган тахал өвчний хүний өвчлөлийн үед авч хэрэгжүүлэх  хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын ажлуудыг зохион байгууллаа.

Дадлага сургуулилалтад Замын-Үүд сумын Онцгой комиссын гишүүд болон БНХАУ-ын Эрээн, Хөх хотын гаалийн газрын  64 албан хаагч хамрагдлаа.