"Манай улс 6-7 сарын ам.долларын нөөцтэй байна" гэж Монголбанкнаас мэдэгдлээ

"Манай улс 6-7 сарын ам.долларын нөөцтэй байна" гэж Монголбанкнаас мэдэгдлээ

Сүүлийн үед валют арилжааны "Найман шарга" төв валютын хомстолд орж, ам.долларын ханш 3000 төгрөг даваад байгаа билээ. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай улс 3.2 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа гэдгээ мэдэгджээ. Тэрбээр "Манай улс өнөөдрийн байдлаар 3.2 тэрбум ам.доллар буюу улсын импортын 6-7 сарын валютын нөөцтэй байна" гэв.