ШУУРХАЙ: Өнөөдрөөс ОХУ-аас элсэн чихэр, үр тариа авч гарахыг Монголчуудад хориглолоо

ШУУРХАЙ: Өнөөдрөөс ОХУ-аас элсэн чихэр, үр тариа авч гарахыг Монголчуудад хориглолоо

Өнөөдөр /2022.03.30/ ОХУ-ын Засгийн газраас тус улс болоод Монголын авто замын хилийн боомтын хорио цээрийн хязгаарлалт цуцлагдаж, хилээ нээх шийдвэр гарч үүнтэй холбогдуулан Буриадын Гаалийн газраас Монголд зорчих иргэдэд тавьсан шинэ журмыг танилцуулжээ.

Энэ талаар тус газраас мэдэгдэхдээ, “Өнөөдрөөс ОХУ хязгаарлалтаа цуцалж байгаатай холбоотой боомтоор дамжих зорчигчдын урсгал нэмэгдэх төлөвтэй байна. Иймд зарим ангиллын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аас экспортлохыг түр хугацаагаар хязгаарлахаар болсон. Монгол иргэдийн хувьд элсэн чихэр,  буудай, улаан буудай, хөх тарианы холимог, хөх тариа, арвай, эрдэнэ шиш ОХУ-аас экспортлохыг хориглосон. Энэ хязгаарлалт хувийн хэрэгцээнд зориулж гаргах бараанд мөн хамаарна. Үр тарианы экспортын хориг энэ оны зургадугаар сарын 30 хүртэл, харин элсэн чихрийнх наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ” гэжээ.