“Fitch” агентлаг энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын 31 банкны зээлжих зэрэглэлийг бууруулж, “СС” буюу дампуурах эрсдэлтэй ангилалд шилжүүлсэн.
Тэгвэл өчигдөр/2022.03.29/ дахин томоохон 27 банк, тэдгээрийн дөрвөн салбар нэгжийн зээлжих зэрэглэлийг бүрэн цуцалжээ. Ингэснээр тэдгээр банк зээлжих зэрэглэлгүй нөхцөлд олон улсын зах зээл, бусад томоохон санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болж байна. “Fitch” нь дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван том агентлагийн нэг юм.
Эх сурвалж: Fitch