Монголын хамгийн анхны минималист кофе шоп 

Монголын хамгийн анхны минималист кофе шоп 

ГОЛДЕН ЧАНСИ КОФЕ  кофе шопын бусдаас ялгарах онцлог давуу тал юу вэ?

Бид  Монголдоо хамгийн анхны МИНИМАЛИСТ кофе шопыг нээж үйлчлүүлэгч нартаа минимал соёлыг сурталчилж таниулах, минималист соёлыг зөв эерэгээр харвал хүнд ямар хэрэгтэй соёл болохыг харуулах зорилготой.

Хоёрт. Бид кофе шопынхоо хажууд уран зургийн галерей нээсэн бөгөөд тэрхүү галерейд зураачид маань өөрсдийн уран бүтээлээ байрлуулж мөн уран  зураг сонирхогч нартай өөрийн биеэр уулзан бүтээлүүдээ сурталчлан таниулах мөн худалдаалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Б.Үүрцайх

Минималист үзэл минималист гэж монголчууд их ярьх болсон байна. Энэ үзэл юм болов уу? Эсхүл соёл уу? Миний хувьд  эд материал аа багасгах системтэй аргачлал гэж бодож байна зөв үү?

Минималист урсгал анх 1950 оноос эхэлж Япон улсад хөгжиж эхэлсэн гэж үзэх боловч үүнээс өмнө хүн төрөлхтөнтэй хамт зэрэгцэн оршиж байсаар л ирсэн.Минималист соёл  Япон улсад сүүлийн арван жил хамгийн эрчтэй хөгжиж  байгаа бөгөөд минимал  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ихээр байгуулагдах болсон ба улс орны бодлого хүн амын амьдралын хэвшил, техник технологи, хүмүүсийн сэтгэхүй, уран бүтээлчдийн бүтээлүүд ч мөн адил  тус соёлруу чиглэж байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд энэхүү соёл нь Монгол улсад орж ирэн хүмүүс их сонирхох болсон хэдий ч  яг тодорхой үр дүнтэй хөгжиж чадаагүй л байна. Манай байгууллагын хувьд тус соёлыг түгээхэд бага ч болов хувь нэмрээ оруулахыг хүсч үйл ажиллагааныхаа үндсэн уриа болгон ажиллаж эхлээд байна.

Манай кофе шопын хувьд дотоод засал чимэглэлээс  эхлүүлээд үйлчилгээний соёл, технологи, кофе машин хүртэл минималист байлгах үүднээс  төлөвлөж зохион байгуулсан бөгөөд  давхар үйлчлүүлэгчдээ тав тух, сэтгэл ханамж төгс үйлчилгээ  үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Минималист соёлыг яагаад сонгох болсон юм бэ?

Би өөрөө япон болон англи  хэлний орчуулагч мэргэжилтэй анх оюутан байх даа япон хэл  судалж байх үедээ минималист соёлыг танин мэдэж  шимтэн сонирхож байсан юм. Тэр үеэс эхлээд л минималист байх гэж хичээж амьдрал болон ажил дээрээ тус соёлыг хэрэгжүүлж,  эргэн тойрондах хүмүүсээ өөрчлөхийн тулд зааж зааварлаж  ирсэн.

Яг өнөөгийн Монголын нийгэмд минималист байх хамгийн чухал болоод байна. Яагаад гэвэл одоогийн залуусын хувьд амьдралдаа зарцуулж буй зардалдаа харьцуулбал цалин нь хэтэрхий бага байгаа явдал нь  тухайн хүнийг амьдралынидэвхгүй, маш их стресс, уур бухимдалд амьдруулахад хүргээд байна. Ийм амьдралтай хүн аз жаргалтай мөн сэтгэл хангалуун амьдрана гэдэг хэцүү л дээ.

Бид хэдий болтол хэрэггүй зүйлд мөнгө болон цаг хугацаагаа  үрж эд хогшил мөн сэтгэл хангалуун бус амьдрах юм бэ? Тиймээс л бидэнд хамгийн хэрэгтэй соёл бол минималист соёл юм. Минималист соёл хүнийг дотор талаас энэ эхлээд гадаад байдлыг энэ хүртэл өөрчилж чаддаг хамгийн энгийн хэрнээ хамгийн агуу философитой соёл юм.

Зарим хүмүүс Минималист соёлыг эд хогшил хаях эмх цэгцтэй байх гэж ойлгодог энэ нь нэг талаараа зөв боловч гол мөн чанар энэ хүн оюун бодол, сэтгэл зүрх, дотоод бодлоо цэгцэлж, дэс дараалалд оруулж, зөв төлөвлөлт зөв сонголтын үр дүнд бий болдог хамгийн энгийн зүйл юм. Зөв дэс дараалалтай бодол зөв шийдвэрээс таны ирээдүйн өнгө тодорхойлогдох юм.

Олон эд хогшилтой хэдий ч эвийг энэ олоод эмх цэгцтэй байлгаад, бүтээгдэхүүн бүрийнхээ мөн чанарыг зөв тодорхойлоод хэрэглээд байвал энэ ч бас минималист үзэл юм. Минималист үзэл материалист үзлээс тоо болон эмх цэгцгүй байдал хоёроор л ялгаатай.

За хоёулаа буцаад танай кофе шопын талаар үргэлжлүүлий. Golden Chance Coffee and Tea Shop-ын төслийн цаашдын зорилго юу вэ?

Бид Монголын хүүхэд багачууд болон кофе дурлагсдыг кофегоор нөхөрлүүлж кофе болон цайны соёлыг олон нийтэд таниулах минималист үзэл урсгалыг бага багаар сурьдчилах иргэдийн амьдралд хэвшүүлэхийг зорин ажиллаж байна.

Бид “ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриан доркофе шоп дотроо олон нийтийн үйл ажиллагаанд зориулан нэг өрөө тусгайлан бэлдэж тохижуулсан байгаа.Энэхүү орон зайд бид бүхэн олон нийтийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран үнэ төлбөргүй олон арга хэмжээг зохион байгуулахаар зорин ажиллаж байна. Одоогийн байдлаар эхлэл болгон одоогоор  СУИС-ийн харьяа “Маргад-Эрдэнэ” ахлах сургуулийн авьяаслаг сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээгээд байна. Мөн ASLCAFÉ  дохионы хэлний сургалтын төвтэй  хамтран ажиллаж дохионы хэл сурах хүсэлтэй иргэдэд  болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд англи хэл дээр сургалт зохион байгуулах, долоо хоног бүрийн даваа гаригт иргэдэд зориулж хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх эвэнтийг зохион байгуулахаар болоод байна.

За Голден шанс кофе шопыг нэг үгээр тодорхойлбол.

Эмх цэгц ба эрхэмсэг оршихуйн тансаг нэгдэл

За танд баярлалаа.