"Нийслэл авто замын сүлжээг өргөтгөх" зорилгоор ХХК байгуулжээ

"Нийслэл авто замын сүлжээг өргөтгөх" зорилгоор ХХК байгуулжээ

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, тойрог замыг бий болгох зорилгоор НИТХ-аас хариуцлагатай хувьцаат компанийг байгуулжээ.

Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар ХХК-ийг байгуулахаар болсон байна. Тус компани нь Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, тойрог замыг бий болгох, нийтийн тээвэрт шинэчлэл хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх төсөл, арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хурдан шуурхай хэрэгжүүлэх зорилготой аж.