92 сая ам.долларыг Орос руу зөөсөн юм биш үү Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө

92 сая ам.долларыг Орос руу зөөсөн юм биш үү Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө

Манай хойд хөрш ОХУ олон улсын “эдийн засаг, бизнесийн хориг”-т орсон тул рублийн ханш нь унаж, ам.долларын хомстолд орж болзошгүй байна. 

Иймд ОХУ-ын зах зээл дээр ам.долларын ханш өсөж, эрэлт нэмэгдсэн тул манай зарим иргэд тус улс руу ам.доллар зөөж байж болзошгүй юм. Нөгөө талаар Оросууд Монголд ирж ам.доллар худалдаж аваад байж магадгүй талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр /2022.03.22/ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийх үеэрээ, “2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хамгийн дээд тал нь 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн арилжаа хийгддэг байсан бол, энэ оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс хойш 92 сая ам.доллартай тэмцэх хэмжээний рублийн арилжаа хийгдсэн байна” гэж мэдэгдсэн. 

Энэ нь их хэмжээний ам.доллар манай улсаас ОХУ руу гарчхав уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь энэ долоо хоногийн байдлаар арилжааны банкууд ам.доллар худалдахгүй, харин “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларын нийлүүлэлт байхгүй, ханш өссөн байдалтай байна. Сонирхуулахад, Найман шарга буюу ченжүүдийн арилжаа нь нийт валютын зах зээлийн 4 хувийг эзэлдэг бол үлдсэн 90 гаруй хувь нь томоохон арилжааны банкуудаар дамждаг гэдэг.