Гурван ихэр нярай мэндэлсний нэгнийх нь инкубаторыг салгаснаас болж энджээ

Гурван ихэр нярай мэндэлсний нэгнийх нь инкубаторыг салгаснаас болж энджээ

Одоогоос нэг сарын өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван ихэр охин мэндэлснээс эмчийн бураагаас нэг охин нь харамсалтайгаар энджээ.

Тодруулбал, Дорнот аймгаас нэгэн эмэгтэй ирж улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван ихэр охиныг өөрөөрөө эрүү саруул төрүүлж улмаар инкубаторт хянагдаж байсан аж. Харин охидын ээж нь эмчилгээний өрөө рүү ороход нэг охиных нь инкубаторыг салгасан байсныг өөрийн нүдээр харсан байгаа юм. Улмаар охин удалгүй нас барж хоёр ихэр охин нь үлджээ.

Тухайн эндсэн нярайн ар гэрийнхэнд нотлох баримт болох бичлэг үлдсэн талаар мэдээлж байна.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МАНАЙ ОХИНТОЙ ӨӨРӨӨ ЯРЬСАН БАЙСАН-

Энэ талаар охидын эмээ нь хэвлэлд яриа өгөхдөө: "Бид нар маш их гомдолтой байна. Учир нь миний охин өөрөөрөө гурван ихэр охин эрүүл саруул төрүүлсэн. Харин эмч нарын буруугаас болж нэг нь харамсалтайгаар эндсэн. Харин үлдсэн хоёр ихэр охин маань одоо эрүүл саруул боожиж байна. Нас барсан охин маань хууч өвчингүй нас барах шалтгаангүй байсан. Эх нялхасын нярайн тасагт сарын өмнө хэвтсэн. Инкубаторыг нь салгаад охин маань орой нь өндөр халуураад эхэлсэн. Мөн хоносон сүүг нь эмч нь өгчихсөн байсан. Тэрний дараагаас охин амаараа өтгөн, шингэнээ зэрэг гаргаад байсан. Салгасан өдрөө гэдэс нь цоороод нас барсан байсан. Сар болох гэж байсан гурван охин шүү дээ. Төрөхдөө дутуу нярай гэж байсан ч их сайн төрсөн. Хэдий хугацаанд инкубаторыг нь унтраасан байлгасныг мэдээгүй байна. Ямар ч байсан бид гомдолтой байна.

Одоогоор цагдаагийн байгууллагад хандсан асуудал байхгүй. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хандсан. Манай охинтой сайд өөрөө утсаар ярьсан байна лээ. Гэхдээ тодорхой шийдэл хэлээгүй. Мөн сайд танай хүүхдүүдийн хоёр нь байгаа юм байна шүү дээ гэж хэлсэн. Их сонин юм хэлсэн байна лээ. Миний охин одоогоор сэтгэл санаа нь их хэцүү байна" гэжээ.