Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар эдийн засгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ард иргэд төгрөг нь цаас болохоос болгоомжилж түүнийгээ наана нь бараа бүтээгдэхүүн болгож байна шүү дээ. Орон байр, машин гэх мэт. Тэгэхээр төгрөгийн үнэ цэнээ өсгөх ёстой. Төгрөгийн үнэ цэнэ гэдэг бол төгрөгийн хүү. Монголбанк яаралтай бодлогын хүүгээ өсгө. Би өмнө нь Бодлогын хүүгээ нэм гэж хэлж байсан. Ханш, хүү хоёрыг зэрэг барих ямар ч боломжгүй. Энэ дэлхий дээр. Бодлогын хүүгээ нэмэхгүй байгаа учраас ард иргэдийн гар дээр байгаа төгрөг цаас болж, юмны үнэ өсөөд байгаа юм. Инфляц 17 хувь байна. Удахгүй 20 хувь болно. Төгрөгийн албан ёсны ханш гэж зарлахаа больчихсон. Хүмүүс багахан хэмжээний доллар хүртэл олж чадахгүй байна. Яаралтай бодлогын хүүгээ өсгө.
Эдийн засгийн байнгын хороогоор 50 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас авах асуудал яригдаж байна. Үүнийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Хамгийн эцсийн шийдвэр нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр яригдана. Гишүүд олонхоороо шийдэх байх” гэв.