Төв банкуудад ам.доллар нийлээлэхгүй байна гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй. Тэгвэл уг мэдээлэл ташаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.
Тэрбээр “Төв банк банкуудад ам.доллар нийлүүлэхгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Энэ ташаа мэдээлэл. Бид өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум ам.долларыг нийлүүлсэн. Монголбанкны зарласан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2910 төгрөг байна. ОХУ Украин улс руу довтолж, дайн эхлүүлсний дараа төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Харин 2021 оны арван хоёрдугаар сард энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байсан. 3.9 тэрбум ам.доллар нь 2021 оны эхнээс хойших хамгийн бага дүн юм. Төв банк ам.доллар хэвлэдэггүй учир хэд, хэдэн шалтгааны улмаас ам.долларын нөөц багассан” гэв.