Дэлхийд шатахууны үнэ нэмэгдэхэд манай улсад сарын дараа энэхүү үнийн нөлөөлөл мэдрэгддэг гэдэг. Тэгвэл энэ байдлаараа ирэх дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд нефтийн бүтээгдэхүүний үнэ 10-18 хувиар нэмэгдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байна.
Харин он гарсаар шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн бол цаашдаа 500-600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг ч УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлж байсан юм. Тэрбээр үүнийгээ хоёр жил төрөөс барьсан шатахууны үнийг чөлөөлсөнтэй шууд холбоотой хэмээн тайлбарласан байдаг. Харин энэ удаад эдийн засагчид шатахууны үнийг ирэх сарын дунд үе гэхэд 10-18 хувь нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.
О.Соёлмаа