ВИДЕО/СУРВАЛЖИЛГА: "Найман шарга" зах дээр ам.доллар ТАСАРЧ, ОЛДОХОО больжээ

ВИДЕО/СУРВАЛЖИЛГА: "Найман шарга" зах дээр ам.доллар ТАСАРЧ, ОЛДОХОО больжээ

Монгол Улс валютын хомсдолд орж, долларын ханш хаданд гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл эл нөхцөл байдал улам хүндэрч, долларын ханш даруй 3000 даваад байна. Валют арилжааны “Найман шарга” төв дээр болон арилжааны банкнуудад долларын ханш ямар байгаа болон нийлүүлэлт нь хэр байгааг сурвалжиллаа.

ВИДЕО: 

“НАЙМАН ШАРГА” ТӨВ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ МЭДЭЭЛЛИЙН САМБАРААС АВААД ХАЯСАН БАЙДАЛТАЙ БАЙНА

“Найман шарга”-д долларын хомсдол үүссэн ч эрж хайх хүмүүсийн хөл хөдөлгөөн хэзээний л их байлаа. Ганц нэгэн ченж ам.доллар авна зарна гэх нь содон. Харин худалдан авах гэсэн иргэд “Долларын ханш яагаад ингэтлээ өсөөд байна вэ” хэмээн шагширч, үнээ буулгахыг шаардах.

ИРГЭН: МОНГОЛБАНК ХАНШАА ЗОХИЦУУЛАХГҮЙ БАЙГААГААС ДОЛЛАРЫН ХАНШ 3000 ГАРЧИХЛАА

Энэ талаар Найман шаргаар үйлчлүүлж байгаа иргэнээс тодруулахад “Доллар үнэхээр олдохгүй байна. Олдсон нь маш өндөр үнэтэй.  Өнгөрсөн олоо хоногт л 2900-тэй байсан ханш өнөөдөр 3000 давсан байна. Ер нь арилжааны  банкнууд доллар гаргахгүй байгаагаас долларын ханш хөөрөгдөөд байна. Энэ бүхнийг Монголбанк зохицуулах ёстой. Гэтэл ханш өсөөд хоёр сар болж байхад юу ч хийхгүй, ямар ч арга хэмжээ авахгүй байгаагаас өнөөдөр доллар 3000 давчихлаа. Маргааш 3500 болохыг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.

ДОЛЛАРЫН ЧЕНЖ: МОНГОЛБАНК ДОЛЛАРЫН ХАНШАНД АНХААРАХГҮЙ БОЛ МАРГААШ 3500 БОЛОХЫГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ

Харин долларын ченж нар “Монголбанк арилжааны банк руу доллар хангалттай нийлүүлэхгүй, нийлүүлсэн нь эрэлтээ даахгүй байгаа болохоор ханш  өсөөд байна. Гэтэл ханш өссөн дарамт нь “Найман шарга” дээр орж ирээд байна. Ченж нар зориудаар ханш өсгөх боломжгүй. Зах зээл дээр эргэлдэж байгаа долларын маш бага хувь нь Найман шарга дээр эргэлддэг. Гэтэл өнөөдөр Монголбанкны зохицуулж чадаагүй ханшийн савлагааг ченж нар руу чихээд байгаад харамсаж байна” гэдгийг онцолж байлаа. Ямартай ч өнөөдрийн байдлаар арилжааны банкууд долларын гүйлгээ хийхгүй, “Найман шарга” төв долларын ханшаа аваад хаясан байдалтай байна. Харин ченж нарын хэлж буйгаар нэг доллар 3100 хүрээд байгаа аж. Гэсэн ч олдоц ховор байсан хэвээр байна.