Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээлийг хөдөө аж ахуйн салбарт зориулан баталлаа

Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээлийг хөдөө аж ахуйн салбарт зориулан баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг холбогдох яамдын сайд нар танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хаврын тариалалт, малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийг Засгийн газраас гаргалаа. Нийтдээ 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг Монгол Улсын засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулан гаргалаа. Хаврын газар тариалангийн эргэлтэд зориулж 100 тэрбум төгрөг, энэ жилийн хамгийн онцлог бол хүнсний ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргалаа.

Түүнчлэн ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг, нийтдээ 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэхээр гаргалаа. Дараагийн хэлэлцсэн асуудал нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах дотоодын төслийн Засгийн газраар хэлэлцэн баталж УИХ-д оруулах шийдвэр гаргалаа.

Мөн өнгөрсөн жилийн ургац хураалтаар 50 мянган тонн үр тариа зах зээлд борлуулагдаагүй үлдсэн. Энэ үр тариаг засгийн газар нөөц бүрдүүлэх зорилгоор худалдан авахаар шийдвэрлэлээ" гэв.