Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг холбогдох яамдын сайд нар танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдрийн хуралдаанаар Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол баталсан. Засгийн газраас хүнсний ногоо тариалагчдаа анх удаа намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд эрчим хүчний хөнгөлөлтийг өмнө нь 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл үзүүлдэг байсан бол энэ хугацааг 10 дугаар сарын 15-аас 5 дугаар сарын 1 болгон сунгаж, хөнгөлөлт үзүүлэх цагийг орой 18:00-аас өглөөний 06:00 болгож хөнгөлж өглөө.
Түүнчлэн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан, хүнсний ногоо, таримал, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлөх Засгийн газрын тогтоол баталлаа. Энэ жилийн хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийтдээ 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай байгаа. 2022 оны хаврын тариалалтад зориулж 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож гаргана. Үүнийг 5 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр тариаланчдад олгоно. Мөн бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад нийлүүлнэ" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: