ҮСХ: Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая болж өмнөх оноос 11.6 хувиар өсөв

ҮСХ: Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая болж өмнөх оноос 11.6 хувиар өсөв

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн байна. Тодруулбал, 2022 оны 2 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Харин Сонгинохайрхайн дүүрэгт хамгийн бага буюу 2.03 сая төгрөг байна.

2022 оны 2 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байна.