Гэр бүлээрээ хүн худалдаалдаг байсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв

Гэр бүлээрээ хүн худалдаалдаг байсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаа алба өнгөрсөн онд гэр бүлээрээ буюу дөрвөн гишүүн нийлж охид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн, цагдан хорьж, зорчих эрхийг нь хязгаарлаж, зодож, байнгын сэтгэлзүйн болоод бие махбодын дарамтад байлгаж, биеийг нь үнэлүүлдэг байсан иргэдийг барьж саатуулсан байдаг. Тодруулбал, иргэн П.Загдсүрэн, О.Дарханбаяр, Ө.Дөлгөөнтуул, Ө.Гарьдмагнай нарыг илрүүлэн баривчилж, улмаар Сонгино хайрхан дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр тэдэнд тус бүр 5-10 жилийн хорих ял оноосон. Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхт хандсан байдаг. Тэгвэл нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Б.ГЭРЭЛ