О.Амартүвшин: Бид ОХУ, Украины нөхцөл байдлаас үүсч мэдэх эрсдэл, хүндрэлийг тооцсон

О.Амартүвшин: Бид ОХУ, Украины нөхцөл байдлаас үүсч мэдэх эрсдэл, хүндрэлийг тооцсон

ОХУ, Украины дайнаас үүдэж манай улсын эдийн засагт үүсч мэдэх, хүндрэл эрсдэл юу болох аж, ахуй нэгжүүд хэр бэлтгэлтэй байгаа талаар Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингээс тодрууллаа. 

Тэрбээр "Европын холбооны улстай хийх худалдаанд их том хүндрэл гарах болов уу гэж харж байна. Мөн ОХУ-тай хийдэг худалдаанд саад бэрхшээл гарах байх. Тэгэхээр бид өөрсдөөс шалтгаалах асуудлаа зөв эрэмбэлээд үе шаттай ажиллаж, ОХУ-тай хийх худалдааг цааш үргэлжлүүлэх ёстой юм. Хэдий тус улсын экспортод хориг тавьсан ч Монголд гарцыг нь нээх шаардлагатай. Үүнд хэд, хэдэн хүндрэл үүснэ.

Тодуурбал, тээвэрлэл логистик, банкны төлбөр тооцоонц шилжүүлэг хийх, бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой хүндрэл үүснэ. Энэ бүгдийг зөв тооцож асуудлыг өөр түвшинд ярих ёстой гэж бодож байна. 

Төлөвлөсөн хоёр том арга хэмжээ бий. Энэ ажлаа ойрын хугацаанд хийнэ. Тээвэр логистик, хүнсний нийлүүлэлтийн форумыг Владивосток хотод хийхээр байсан. Мөн Эрхүү, Улаан-Үдэд хоёр орны харилцан экспорт, импортын асуудлыг ярих байсан. Үүнийгээ зохион байгуулах ёстой гэж бодож байна" гэлээ. 

ВИДЕО: