ОХУ-д тусламж үзүүлэхгүй байхыг БНХАУ-д анхаарууллаа

ОХУ-д тусламж үзүүлэхгүй байхыг БНХАУ-д анхаарууллаа

ОХУ БНХАУ-аас цэрэг болон эдийн засгийн тусламж хүссэн талаар “Financial Times” “New York Times” тэргүүтэй барууны томоохон хэвлэлүүд АНУ-ын өндөр албан тушаалтны хэлсэн үгээс иш татан мэдээлсэн. Тэгвэл АНУ Хятад улсыг ОХУ-д туслахгүй байхыг анхааруулжээ.

Тодруулбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан CNN-д өгсөн ярилцлагадаа "ОХУ-д томоохон хэмжээний хориг арга хэмжээ авахаас зайлсхийх эсвэл ОХУ-ын алдагдлыг нөхөхөд дэмжлэг үзүүлэх нь маш том үр дагавартай байх болно гэдгийг БНХАУ-д хандан хэлж байна” гэжээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ыг буруу ташаа мэдээлэл тараасан гэж буруутгажээ. Өнөөдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Ромд Хятадын гадаад бодлогын дээд албан тушаалтан Ян Жечитэй хэлэлцээ хийх юм.

Өмнө нь Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Испанийн өдөр тутмын “El Mundo” сонинд ярилцлага өгөхдөө барууны орнуудын эдийн засгийн хориг үүргээ биелүүлж чадахгүй байгаа тул Орос, Украины энхийн хэлэлцээнд Хятад улс зуучлагч болох ёстой гэж мэдэгдэж байв. Гэвч БНХАУ өнөөг хүртэл Орос-Украины мөргөлдөөнд төвийг сахисан байр суурь илэрхийлж буй ч түрэмгийллийг буруутгахгүй байгаа юм.

Эх сурвалж: CNN