Өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн Пүрэв гараг/2022.03.10/-т зарим бараа бүтээгдэхүүний экспортыг 2022 оныг дуустал хязгаарлах зарлигт гарын үсэг зурсан.
Хязгаарлалтад эмнэлгийн тоног төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмж, төмөр замын вагон болон зүтгүүр, чингэлэг, металл, чулуу боловсруулах машин зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байгаа юм. Тус улсын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Оросын зах зээлд тогтвортой байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай болсон” гэжээ. Гэвч нөгөө талаар дотоодын хэрэгцээнийхээ багагүй хувийг ОХУ-аас хангадаг манай улсын хувьд уг хязгаарлалттай холбоотой зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хомстол үүсэх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий болоод байна. Тэгвэл хязгаарлалтад багтсан 200 бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хүргэж байна. Уг жагсаалтыг ОХУ-ын Засгийн газрын албан ёсны вэб хуудсаас авсан болно.
2022 ОНЫГ ДУУСТАЛ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОСОН БАРААНУУД:
- Мэс заслын ариутгасан зүү
- Урвал үүсгэгч, урвалын хурдасгуур, катализатор
- Модоор хийсэн торх, сав, болон тэдгээрийн эд анги
- Тээрмийн чулуу, тээрэмд ашиглах нунтаглах чулуу
- Лабораторийн шилэн хэрэгслүүд, эрүүл ахуйн болон эмийн зориулалтаар ашиглах бүх шилэн хэрэгсэл
- 300 литрээс дээш багтаамжтай нефть хадгалах сав, төмөр болон гангаар хийсэн сав, цистерн
- Өрөмдлөгийн хоолой
- 300 литрээс доош багтаамжтай доторлогоо, дулаан тусгаарлагчгүй төмөр болон гангаар хийсэн сав, торх, канистр
- Шахсан буюу шингэрүүлсэн хийн сав
- Гар багаж/шил зүсэгч алмаз/, гагнуурын чийдэн, зүсэгч машинуудын дагалдах хэрэгсэл,
- Машин, механик хэрэгсэлд зориулсан хутга, зүсэх ир
- Цөмийн реактор; дулаан шингээгч элементүүд, тоног төхөөрөмж болон изотопыг ялгах төхөөрөмж
- Уурын зуух, хэт халаах зориулалт бүхий усны бойлер
- Уурын конденсатор
- Вакуум насос
- Агааржуулагч төхөөрөмж, мотор, багаж хэрэгсэл бүхий сэнсээр тоноглогдсон агаарын температур, чийгшлийг өөрчлөх төхөөрөмжүүд
- Хөргөгч, хөлдөөгч болон холбоотой төхөөрөмжүүд
- Аяга таваг угаагч; угаалгын тоног төхөөрөмж, хатаагч
- Битүүмжлэх зориулалттай хайрцаг, уут, бусад сав, шил, лонхтой, хуруу шилний таг
- Жинлэх төхөөрөмжүүд
- Өргөгч төхөөрөмжүүд
- Кран, түүний дотор кабель кран, ачигч кранаар тоноглогдсон машинууд
- Өргөх, зөөх машин, төхөөрөмж, ачих, буулгах (жишээлбэл, цахилгаан шат, урсдаг шат,
- дамжуулагч, тросс) гэх мэт
- Тогтмол болон эргэдэг иртэй бульдозерууд, грейдер, хусагч, механик хүрз, экскаватор
- Ургац хураах буюу үтрэмдэх машин
- Хөдөө аж ахуйн зориулалттай машин механизм /өвс хадагч, зүлэгжүүлэгч /
- Сүү боловсруулах саалийн тоног төхөөрөмж
- Дарс үйлдвэрлэхэд ашиглах тоног төхөөрөмжүүд
- Үр тариа цэвэрлэх, ангилахад ашиглах тоног төхөөрөмж, гурилын үйлдвэр буюу боловсруулах
- Үр тариа, хатаасан буурцагт ургамал, бусад хөдөө аж ахуйд ашигладаг тоног төхөөрөмж
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн бэлтгэлийн тоног төхөөрөмж
- Цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж
- Хэвлэх зориулалт бүхий машинууд
- Нэхмэлийн утас бэлтгэх машин, нэхмэл эдлэл үйлдвэрлэх бусад тоног төхөөрөмж
- Нэхмэлийн машин
- Эсгий хийх, өнгөлөх машин, түүний дотор эсгий малгай үйлдвэрлэх тоног төхөөрөмж
- Угаалгын машин: гэр ахуйн болон угаалгын машин, түүний дотор шахуургаар тоноглогдсон машинууд
- Оёдлын зориулалтаар тусгайлан бүтээсэн машинууд
- Арьс шир боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд
- Металл боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, машин
- Чулуу, керамик, бетон боловсруулах машин хэрэгсэл /асбест цемент эсвэл түүнтэй төстэй ашигт малтмалын материал/
- Мод боловсруулах зориулалттай машин
- Гагнуурын тоног төхөөрөмж
- Компьютер болон компьютерын эд ангиуд
- Оффисын тоног төхөөрөмж (Тухайлбал, харандаа үзүүрлэгч, цоолох буюу үдэх машин гэх мэт)
- Тамхи, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах автомат машинууд
- Тамхи бэлтгэх төхөөрөмж
- Резин, хуванцар материал үйлдвэрлэх машин, тоног төхөөрөмж
- Цорго, хавхлага, усны цорго болон түүнтэй төстэй холбох хэрэгсэл
- Цахилгаан хөдөлгүүр ба генератор
- Цахилгаан трансформатор
- Тоос сорогч
- Гэр ахуйн хэрэглээний цахилгаан механик машинууд
- Сахлын машин, үсний хайч зэрэг төхөөрөмжүүд
- Гал асаах буюу асаах цахилгаан тоног төхөөрөмж
- Цахилгаан гэрэлтүүлэг, дохиоллын төхөөрөмжүүд
- Ухаалаг гар утас, бусад үүрэн холбооны сүлжээнд ашиглах төхөөрөмжүүд
- Утастай, утасгүй холбооны төхөөрөмжүүд
- Микрофон, чанга яригч, утасны чихэвч, дууны давтамжийн цахилгаан өсгөгч, цахилгаан дуу өсгөгч
- Дуу бичлэгийн төхөөрөмж
- Видео бичлэгийн төхөөрөмж
- Видео тоглуулах төхөөрөмжүүд
- Диск, соронзон хальс
- Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах төхөөрөмж
- Радио хүлээн авагч буюу бичлэг хийх төхөөрөмж
- Монитор, проектор
- Дууны болон дүрсний цахилгаан хэрэгсэл дохиолол
- Аливаа материалын цахилгаан тусгаарлагч
- Цахилгаан машинд зориулсан тусгаарлагч холбох хэрэгсэл,
- Дулаалгын материалын металл эд анги
- Цахилгаан дамжуулах хоолой ба холбох хэрэгсэл
- Цахилгаан тоног төхөөрөмж, төхөөрөмжийн эд анги
- Төмөр замын зүтгүүр
- Гаднаас тэжээгддэг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр
- Трамвайн вагон
- Өөрөө явагч тээврийн хэрэгсэл
- Трактор
- Контейнер, шингэн болон хий тээвэрлэх сав буюу тээврийн хэрэгслээр зөөхөд зориулагдсан
- Зориулалтын моторт тээврийн хэрэгсэл (жолоочийг оролцуулаад 10 ба түүнээс дээш хүн тээвэрлэх чадалтай)
- Автомашин болон бусад моторт тээврийн хэрэгсэл
- Ачаа тээвэрлэх зориулалттай автомашин
- Тусгай зориулалтын автомашин (Тухайлбал, яаралтай тусламжийн машин, ачааны кран, галын машин, бетон зуурагч машин, зам цэвэрлэх машин, услах машин)
- Мотоцикл (мопед орно), унадаг дугуйнд суурилуулсан техникүүд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэр, тэргэнцэрийн тоног төхөөрөмжүүд
- Хүүхдийн тэрэг, түүний эд анги
- Бусад агаарын хөлөг (нисдэг тэрэг, нисэх онгоц), нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөс бусад онгоцууд
- Хиймэл дагуулууд болон тойрог замд байрлах болон сансрын хөөргөх төхөөрөмж
- Онгоц хөөргөх төхөөрөмж
- Аяллын хөлөг онгоц
- Загас агнуурын завь
- Амралт, спортын зориулалттай дарвуулт онгоц
- Бусад хөлөг онгоцууд, түүний дотор байлдааны болон аврах хөлөг онгоцууд
- Бусад хөвөгч хэрэгслүүд (сал гэх мэт)
- Нүдний шил, нүдний шилний хүрээ ба холбох хэрэгсэл, оптик хэрэгсэл
- Гэрэл зургийн аппарат
- Энгийн болон цэргийн зориулалттай дуран, дурангийн холбох хэрэгсэл
- Одон орны бусад багаж хэрэгсэл
- Кино бичлэгийн камер ба проектор
- Нийлмэл оптик микроскопууд
- Гэрэл зургийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмж
- Луужин
- Анагаах ухаанд хэрэглэдэг багаж хэрэгсэл, мэс засал, шүдний эмчилгээ, мал эмнэлэгийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, бусад цахилгаан эмнэлгийн болон судалгааны багаж хэрэгсэл
- Механик эмчилгээний төхөөрөмж; массажны аппарат, тодорхойлох сэтгэл зүйн тестийн тоног төхөөрөмж
- Озон, хүчилтөрөгч болон аэрозоль эмчилгээ, хиймэл амьсгал болон бусад эмчилгээний амьсгалын аппарат
- Амьсгалын замын бусад хэрэгсэл, хийн маск
- Механик эд ангигүй, сольж болдог хамгаалалтын маскны шүүлтүүрүүд
- Таяг, мэс заслын бүс, боолт
- Эмнэлгийн зориулалтын бүхий л багаж, төхөөрөмжүүд
- Физик болон химийн зориулалттай багаж, төхөөрөмж (жишээлбэл, поляриметр, рефрактометр, спектрометр, хий эсвэл утааны анализатор) зэрэг багтжээ.
Эдгээрээс харахад экспортын хязгаарлалт тавьсан 200 нэр төрлийн бараанд газрын тос, шатдаг хий, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн багтаагүй байна.