Т.Дэлгэрхүү: Капитал банкнаас зээл аваад сураггүй алга болсон этгээдүүдийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа

Т.Дэлгэрхүү: Капитал банкнаас зээл аваад сураггүй алга болсон этгээдүүдийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа

“Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон нь Нийгмийн даатгалын ерөнхий газар байгаа. ЭМДС-гийн үлдэгдэл 136.1 тэрбум төгрөгөөр багасаад 91.4 тэрбум төгрөг байна. Харин НДЕГ-ынх 104.2 тэрбум төгрөгөөр багасаад 70.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар байна. Үүн дээр нэмэгдээд 22.9 тэрбум төгрөгийн гэрээ эцсийн шатандаа явж байгаа ба ирэх долоо хоногт гарын үсэг зураад хөрөнгүүдээ хүлээлцэнэ.

Хөрөнгө шилжүүлэх процесс хүртэл бид хохирол барагдуулах ажлаа хийнэ. Цаашлаад тус хоёр байгууллага журмынхаа дагуу дуудлага худалдаа зохион байгуулна. Биднээс авсан дүн дээрээ тодорхой хэмжээний зардлаа оруулж, анхны дуудлага худалдааны үнээ тавин дуудлага худалдаагаа явуулж байгаа юм байна лээ.

Бүх зээлээ шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гаргуулсан. Зарим зээлдэгчийн хувьд нас барсан, сураггүй алга болсон хүмүүс байна. Сураггүй алга болсон этгээдүүдийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа. Шүүхийн шийдвэр гарчихсан, дүн нь тодорхой болчихсон, барьцаа нь байгаа учраас энэ ажиллагаа одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үр дүнгээс хамаарна. Өөрөөр хэлбэл хохирол барагдуулах ажиллагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үр дүнгээс хамаарна. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран төлөвлөгөө гаргаж,  гэрээ байгуулаад Монгол Улс даяар ажиллаж байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө