Австралийн “TМК Energy” компани ирэх долоо хоногт Өмнөговьд өрөмдлөгийн ажлаа эхлүүлнэ

Австралийн “TМК Energy” компани ирэх долоо хоногт Өмнөговьд өрөмдлөгийн ажлаа эхлүүлнэ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TМК Energy” компани “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө өрөмдлөгийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ гэж мэдээллээ.

Эхний шатанд нарийн судлагдсан дөрвөн цооногийг өрөмдөх аж. Тус компанийн төслийн талбай Монгол Улс болон БНХАУ-ын хилээс 20 км-ийн зайтай, 8400 км квадрат талбайг хамардаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийхээр төлөвлөж байгаа юм.

Метан хий олборлосноор Монгол Улсад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангах чухал эх үүсвэр болно гэж “ТMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал онцолж байлаа.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө