А.Солонго: Томуу, томуу-төст өвчний ид дэгдэлт эхэлж байна

А.Солонго: Томуу, томуу-төст өвчний ид дэгдэлт эхэлж байна

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу-төст өвчний талаар мэдээлэл хийж байна.

Анагаах ухааны магистр О.Солонго дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Томуу, томуу-төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварт өвчний ид дэгдэлт эхэлж байна. Өвчнөөр жилдээ 0-5 насны хүүхдүүд 6 удаа өвдөх эрсдэлтэй байдаг. Томуу туссан хүүхдүүдийн 20-40 хувь нь далд, хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа бөгөөд энэ нь амбулаторийн тусламж үйлчилгээний 20-30 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчний 90-95 хувь нь вирусийн гаралтай байдаг. 

Өвчний нууц үе нь дунджаар 48 цаг үргэлжилнэ. Халдварлах хамгийн боломжтой үе нь 3-5 хоног. Хүүхдэд 7 хүртэлх хоног үргэлжилж болно. Иймээс гэр бүл дотроо халдвар хамгааллын дэглэм барих хэрэгтэй. Улирлаар нь авч үзвэл 10-4 дүгээр сарын хооронд өвчлөл ихэсдэг. Халдвар дамжих зам нь агаар дусал, ахуйн хавьтал юм" гэлээ.

Э.Мишээл