Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 120 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын
- 70 нь Улаанбаатарт
- 50 нь орон нутагт батлагдсан.
Одоогоор халдварын улмаас 1154 хүн эмнэлэгт, 4290 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны 1 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2105 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.