Орос-Украины дайны улмаас нүүрсний үнэ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч өслөө

Орос-Украины дайны улмаас нүүрсний үнэ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч өслөө

Украины түрэмгийллийн улмаас Европын зарим орон ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом өсөж, 400 ам.доллар даваад байна.

Тухайлбал, гуравдугаар сарын 7-ны өдөр Австралид нүүрсний үнэ 435 ам.долларт хүрсэн бол АНУ-ын Иллинойсын сав газрын нүүрс 92.50 ам.доллар/ 2005 оноос хойших хамгийн өндөр үнэ юм/-т хүртсэн байна.

ОХУ Европын эрчим хүчний нүүрсний экспортын 70 орчим хувийг хангадаг. Эдийн засгийн хоригийн улмаас тус улсаас нүүрс авах боломжгүй болсноор Австрали зэрэг томоохон экспортлогчдийн эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа юм.

“Wood Mackenzie” компанийн нүүрсний шинжээч Рори Симингтон “дэлхий эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт маш муу болж байна. Оросын экспортыг өнөөгийн зах зээлд орлуулах боломжгүй” гэжээ.

Эх сурвалж: ABC




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө