Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гуравдугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргажээ. Тодруулбал, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, тэтгэвэр, онцгой тохиолдлын тэтгэмж, асаргааны тэтгэмж болон бусад хөнгөлөлт, хүнсний талоныг гуравдугаар сарын 15-нд олгох бол хүүхдийн хуримтлал 100 мянган төгрөг, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 17-нд өгөх олгох юм байна.