"Аэро Монголиа" маргааш ОХУ руу нисээд, үүнээс хойш тодорхойгүй хугацаанд нислэгээ зогсоож буйгаа мэдэгдлээ

"Аэро Монголиа" маргааш ОХУ руу нисээд, үүнээс хойш тодорхойгүй хугацаанд нислэгээ зогсоож буйгаа мэдэгдлээ

Орос, Украины дайны улмаас олон улсын нислэгүүд энэ хоёр улсын агаарын орон зайд нислэг үйлдэхгүй болоод байна. Тодруулбал, Украины газар нутаг дайны нөхцөл байдалтай байгаа бол, ОХУ олон улсын хоригт ороод байна.

Иймд МИАТ компани өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ руу нислэг үйлдэхээ зогсоосон гэх албан бус мэдээлэл бий. Харин Аэро Монголиа компани энэ сарын 11-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхгүй болсон тухайгаа мэдэгдлээ.

Тус компанийн мэдэгдэлд:

  • “ОХУ болон Украйн улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын улмаас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Улаанбаатар - Эрхүү - Улаанбаатар чиглэлийн нислэг тодорхойгүй хугацаагаар цуцлагдаж байгаад зорчигчдоосоо хүлцэл өчье.
  • Тийз худалдан авсан зорчигчид та бүхэн facebook хуудасны чатанд холбогдож буцаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийг авна уу.

Жич: 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуваарьт нислэг хэвийн үйлдэгдэнэ” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө