ВИДЕО: “Найман шарга” зах руу ам.долларын нийлүүлэлтийг ЗОГСООЖЭЭ

ВИДЕО: “Найман шарга” зах руу ам.долларын нийлүүлэлтийг ЗОГСООЖЭЭ

Манай хойд хөрш ОХУ олон улсын “эдийн засаг, бизнесийн хориг”-т орсон тул рублийн ханш нь унаж, ам.долларын хомстолд орж болзошгүй байгаа. Тэгвэл валют арилжааны "Найман шарга" дээр валютын ханш ямар байгаа, олдоц хэвийн байгаа эсэхийг сурвалжиллаа. 

ВИДЕО: 

“Найман шарга” валют арилжааны гудамж хэзээний л хөл хөдөлгөөн ихтэй. Ченж гэгдэх хүмүүс тухайн гудамжаар “валют авна, зарна” гэх нь хэзээний танил сонсогдох. Тухайн хүмүүсээс ам.доллар байгаа эсэхийг тодруулахад цөөн хэд нь “Доллар байна. Хэд хэрэгтэй вэ, их хэмжээгээр бол “босгож” өгнө гэх. “Босгож өгнө” гэхийн учрыг лавлахад “Сүүлийн үед доллар олдохгүй байгаа. Тиймээс ч үнэ нь өссөн. Үнэхээр авна гэвэл энд тэндээс хүмүүсээс нийлүүлж олж өгнө” хэмээн тайлбарлаж байв.

Учир нь “Найман шарга” дээр ам.долларын нийлүүлэлт зогсонги байгаас үнэ өсөхөд нөлөөлсөн байж. магадгүй байна.

Тодруулбал,  10-аад хоногийн өмнө 2852 төгрөгөөр худалдаалж байсан долларын үнэ өнөөдөр 2910 төгрөг болтлоо өсжээ. Учир нь арилжааны банкнууд доллар нийлүүлэхгүй байгаагаас эрэлт нэмэгдэж, ийнхүү ханшад нөлөөлсөн гэдгийг валют арилжааныхан мэдээлж байна. Тухайлбал, арилжааны банкнууд нэг иргэнд 20 мянган доллароос илүүтэй долларын гүйлгээ хийхгүй байсан бол сүүлийн хоёр хоногт огт ам.долларын гүйлгээ хийхээ больсон гэх.

Энэхүү мэдээллийн дагуу Найман шарга худалдааны төвийн ойролцоох Голомт банкнаас долларын гүйлгээ хийж байгаа эсэхийг тодруулбал “Доллар байхгүй учир гүйлгээ хийхгүй. Сүүлийн өдрүүдэд хойш доллар нийлүүлэгдэж магадгүй. Тиймээс тэр үед л ирж асуугаарай” гэх тайлбарыг өгч байлаа. Харин рублийн ханш даруй 9 төгрөгөөр унасан байх аж. Нарийвчилбал 38 төгрөгтэй тэнцэж байсан рубль өнөөдөр 29 төгрөг болтлоо буужээ. Хэдийгээр рублийн ханш суларсан ч тус валютын худалдан авалт нь багассан байна. Тэр бүү хэл рубль зарахгүй байх өдөр хүртэл байна гэдгийг ченжүүд хэлж байлаа. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө