ЭМЯ: Сүүлийн нэг хоногт хоёр иргэн эндэж, 19 хүний биеийн байдал нэн хүнд байна

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт хоёр иргэн эндэж, 19 хүний биеийн байдал нэн хүнд байна

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 190 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 136 нь Улаанбаатарт
  • 54 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 1535 хүн эмнэлэгт, 5312 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2104 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.