ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 232 хүнээс халдвар илэрч, нэг иргэн эндлээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 232 хүнээс халдвар илэрч, нэг иргэн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн нэг хоногт

  • Улаанбаатар хотод-95
  • Орон нутагт-137 улсын хэмжээнд нийт 232 хүнээс халдвар илэрчээ.

Одоогоор халдварын улмаас 1935 хүн эмнэлэгт, 6262 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн

  • 469 нь хүүхэд
  • 807 нь жирэмсэн эх байна.

Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны нэг хүн энджээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 2101 бүртгэгдээд байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЭМЯ

 




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө