Өнөөдөр /2022.03.02/ Засгийн газрын ээлжит хурал өглөө 08:00 цаг эхэлсэн бол, одоог хүртэл үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна. Тус хурлаар “Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, Хөгжлийн банк” зэрэг асуудлыг хэлэлцсэн гэж буй.
Тэгвэл Орос, Украинд үүсээд байгаа нөхцөл байдал болон ОХУ-д тавьсан олон улсын “хориг” арга хэмжээнүүд Монгол Улсад хэрхэн нөлөөлж болзошгүй талаар “нууцын зэрэгтэй” ярилцсан байж магадгүй байна. Ямартай ч Засгийн газрын хурлын дараа олон нийтэд мэдээлэл хийх ажээ.