Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 255 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын
- 127 нь Улаанбаатарт
- 128 нь орон нутагт батлагдсан.
Одоогоор халдварын улмаас 2235 хүн эмнэлэгт, 7021 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-60 насны 1 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2099 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.