3,8 тэрбумын "Айрагны өргөө"-г царцаасан ч, өөр суманд “Хөхүүрийн айрагны өргөө”-г бариулахаар мөнгийг нь шилжүүлжээ

3,8 тэрбумын "Айрагны өргөө"-г царцаасан ч, өөр суманд “Хөхүүрийн айрагны өргөө”-г бариулахаар мөнгийг нь шилжүүлжээ

Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар нарын гишүүд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 3 тэрбум 805 сая төгрөгөөр "Булган аймгийн бренд бүтээгдэхүүний өргөө"-ний барилга барихаар төсөвт суулгасан байдаг.

Уг ажилд энэ онд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан бөгөөд 2022-2023 онд барьж дуусахаар төлөвлөсөн юм. Гэвч “эдийн засаг хүнд үед Айрагны өргөө барих зайлшгүй шаардлага бий юү” гэдэг асуултыг иргэд тавьж, хэрэггүй зардлаа хасахыг шаардсанаар төслийг танасан.  Тодруулбал, Цагаан сарын өмнөхөн Богд Зонхав, Айрагны өргөө зэрэг томоохон төслүүдийг царцааж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Уг төсөл царцсан ч Булган аймгийн өөр суманд “Хөхүүрийн өргөө” баригдахаар болжээ. Тодруулбал, Булган аймгийн Сайхан суманд “Хөхүүрийн айрагны соёлын өргөө” бариулах ажлын урьдчилгаа болгон Байгаль орчин аялал жуулчлалын яам 153.160.000 мянган төгрөгийг “Ди Би Ти Би” гэх ХХК-руу шилжүүлсэн нь Шилэн дансны гүйлгээнд баримт болон үлдсэн байгаа юм.

Уг гүйлгээ Засгийн газрын тэтгэвэр тэтгэмж нэмэх шийдвэрээс өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 31-нд хийгджээ. Нийт өртөг нь 218 сая төгрөг бөгөөд 11 диаметр, 5200 см өндөр, 88 ширхэг уньтай өргөө босох аж.

БОАЖЯ-ны 12 дугаар сарын 30-ны шилэн дансны гүйлгээ

Булган аймгийн тулгамдсан асуудал нь дэд бүтэц гэж Засаг дарга нь тодорхойлж байв. Гэвч улсын төсвөөс дэд бүтцээ шийдэх бус айрагны өргөө зэргийг барихаар болсон нь олон хүний шүүмжлэлийг дагуулж байсан билээ.

Сайхан суманд "Хөхүүрийн айрагны өргөө" бариулах ажлын урьдчилгаа болгон 153 сая төгрөгийг шилжүүлсэн баримт




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө